Байрны найман давхарт гадна фасадны ажил хийж байсан дөрвөн хүн өндрөөс унаж, нас барсан харамсалтай осол энэ сарын 11-ны өдөр гарсан билээ. Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ослын шалтгааны урьдчилсан дүгнэлтийг гаргажээ. Тодруулбал

Байцаагчийн дүгнэлтэд тэднийг хууль бусаар гадны дулаалгын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалах ажлын шаардлага хангаагүйн улмаас осол гарсан хэмээн үзсэн байна.

Гадна фасад засаж байхад  гурван залгаас дүүжин өргүүр ашигласан бөгөөд энэ үед залгаасны боолт унасан учраас дундуураа хуваагдан доош унасан гэсэн дүгнэлт гаргажээ. Одоогоор энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүү үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд гэрч, дулаалгын ажил хийлгэсэн айлын эздийг шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж дурьдав.