Залуу нас хэзээ дуусдаг вэ? 20-той залуус өөрсдийгөө хөгширчээ гэж санаа алдан суухад 40 гарсан бүсгүйчүүд арван зургаат шиг аашлах нь ч бий. Мила Блотава гэх энэ орос бүсгүй 30 насны төрсөн өдрөө оршуулга болон хувиргажээ. 

Учрыг нь асуухад “Би 30 нас хүрчихлээ. 20 хэдэн нас минь ард үлдлээ гэж бодохоор залуу нас дууссан юм шиг санагдаж байна. Тиймдээ ч залуу насаа оршуулахаар шийдсэн юм” гэжээ. Мөн тэрээр хөгширч буйгаа хүлээн авах хөгжилтэй арга гэж үүнийгээ тайлбарласан байна.