Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ "Y PEER" чуулган Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборын “Хараацай театрт” нээлтээ хийлээ.

Тус чуулганыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Люксенбургийн Засгийн газар Оюутолгой ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Залуучуудын хөгжлийн төвүүд хамтран зохион байгуулж байна.

Уг чуулганы зорилго өсвөр үе залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох үйл ажиллагааг илүү өргөжүүлэх, Y-PEER сүлжээний клубуудын сургагч багш нар харилцан туршлага хуваалцах, чадваржуулах цаашдын үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Чуулганд 11 аймаг, 4 дүүргийн 100 гаруй үе тэнгийн сургагч багш нар оролцож, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлаар, судалгаа шинжилгээнд тулгуурлан хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нөлөөллийн үйл ажиллагаа явуулах юм байна.