УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өчигдөр ОХУ-ын баатар, Бүх Оросын Багш нарын хурлын Төв комиссын дарга О.П.Хмелев тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Зочдын бүрэлдэхүүнд ОХУ-ын Ардын болон Гавьяат багш, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины, Хабаровскийн хязгаар дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А.Лысунец, Бүх Оросын Багш нарын хурлын Гүйцэтгэх захирал И.В.Лупина, К.Г.Разумовскийн нэрэмжит Москвагийн Технологийн удирдлагын дээд сургуулийн Дэд захирал И.А.Саховский, Хил орчмын бүсийн хамтын ажиллагааны төвийн дэд ерөнхийлөгч А.П.Литовченко, Монгол-Оросын худалдааны танхимын тэргүүн Х.Лүндэнбазар болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Хабаровскийн хязгаар дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А.Лысунец нь Б.Энх-Амгалан сайдтай УИХ-ын Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга байх үеэс нөхөрлөж ирсэн бөгөөд Монгол Оросын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Б.Энх-Амгаланг “За Заслуги Дружбы" гавьяаны медалиар шагнасныг гардуулан өгчээ.