УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Тус хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд нэр дэвших хүсэлт өгсөн нэр бүхий хүмүүсийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхээр 100 хувь санал нэгджээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын томилгоог УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах юм.