Зам тээврийн, хөгжлийн яаманд үүсээд буй асуудал болон үерийн улмаас зам эвдэрч галт тэрэг замаасаа гарсан осол зэрэгт хариуцлага хүлээж тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар шуурхай хуралдаж, Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлуудтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөллөө.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх асуудлыг УИХ-аар шийдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм. Мөн тус яамны газрын дарга нарт чөлөөлөх хариуцлага тооцож, асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхээр болов.