Энэтхэгийн Мадья-Прадеш мужийн төвд хүмүүс тээвэрлэн явж байсан ачааны тэрэг гүүрнээс унасны улмаас 20 хүн амиа алдаж, 30 хүн бэртэл гэмтэл авчээ. Осол тус улсын Бхопал хотоос 570 км-ийн зайд болжээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, ачааны машинд байсан хүмүүс хуриманд оролцохоор ойролцоох тосгон руу явж байжээ. Урьдчилсан мэдээллээр, автомашины жолооч гүүрэн дээр явж байхдаа удирдлага алдан хашлага мөргөн унасан байна.
 
Бэртэл гэмтэл авсан хүмүүс ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор ослын газарт аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг