Малайз Улсын Зам, тээврийн газрын 4 албан тушаалтныг өчигдрөөс эхлэн 4 хоногоор баривчлах бөгөөд тэднийг журмаас гадуур жолооны үнэмлэх олгосон хэрэгт буруутгаж байгаа юм байна.

Баривчлах тухай шийдвэрийг Малайзын Авлигын эсрэг хорооны ажилтны саналыг үндэслэн прокурор гаргажээ.

Баривчлагдсан 4 ажилтан 26-29 насны хүмүүс бөгөөд Зам, тээврийн газрын Кота Белуд, Кота Кинабалу, Туаран дахь салбарт ажилладаг аж.

Хэрэгт холбогдогч этгээдүүдэд Малайзын Авлигын эсрэг хорооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16а, в хэсэгт заасны дагуу баривчлан, мөрдөн шалгаж байгаа гэж мэдээлжээ.


Эх сурвалж: https://www.iaac.mn