Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Тус хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталлаа. 

Улаанбаатар хотод  2017 онд осолд орж хохирсон иргэдийн 60 орчим хувь нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол орон нутгийн замд осолдсон иргэдийн 80 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч болон жолооч байжээ. Нийт ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байна.