Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутагт Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан “Юниверс” загварын хүн тээврийн автобус осолдсон билээ. 

Ослоос болж 2 хүн нас бараад байгаа билээ. Үлдсэн хүмүүсээс 2-ыг нь нисдэг тэргээр, бусдыг нь галт тэргээр Улаанбаатарт авчиран ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм. 

Тэдний биеийн байдлын талаар тус эмнэлэгээс тодруулахад "Маш хүнд бэртсэн хоёр хүн ирсэн. Нэгийнх нь бие сайжирсан. Харин 64 настай хүний бие тааруу, ирсэнээсээ хойш сэхээний тасагт байгаа. Өндөр настай хүн учраас маш хүнд гэмтсэн. Бусад гэмтсэн иргэдээс 10 хүн үе, нуруу, мөчдийн хагалгаа хийлгэсэн, биеийн байдал нь сайжирч байгаа. Ихэнх нь хугарал, урагдалтай ирсэн, хэвтэн эмчлүүлж байна. Эхнээсээ эмнэлэгээс гараад эхэлсэн" гэлээ.

Ослыг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар зүүрмэглэсэн байж болзошгүй гэж үзжээ.