Үргэлжлүүлэн  Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлүүлгийг тус тус хийв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Батнасан, Б.Баттөмөр, М.Билэгт нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат хуулийн төслүүдэд “2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн ахуйн нэгжүүдэд татварын буцаан олголтыг хийнэ” гэсэн зарчмын зөрүүтэй санал нэмж тусгахыг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тус тус дэмжлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан “Ойн нөөцөө хамгаалж, түлшний модыг импортоор оруулж ирэхэд гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх шаардлагатай” гэсэн горимын санал гаргаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт тусгах саналаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатын санал дэмжигдсэнээр ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн үйл ажиллгаа явуулдаг ахуйн нэгжүүдэд 2018 оны хугацаанд төлсөн гааль, НӨАТ-аа буцаан олгох нөхцөл бүрдэв.