Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А-209 тоот тушаалаар зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг тодорхойлов.

Уг нөхцөлд:

- 2018 оны 6 дугаарын сарын 01-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээсийн төлбөр нь бүрэн төлөгдөж дууссан,

- Нэгээс дээш хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхгүй байх, гэж заасан ба эдгээр нөхцөл хангагдаж буй иргэний зээлийн мэдээллийн сан дахь түүхийг хязгаарлахаар боллоо.

Энэхүү арга хэмжээ нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28.1, 28.4 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад зорьж байгаа юм.