Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр 0.0- 0.7мм бага зэргийн цас орсноос хамгийн их нь Баян-Өлгийн Дөчинжилд 0.7мм, Ховдод 0,3мм цас орсон байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Төв аймгийн хойд, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсэг, Архангай, Өвөрхангайн зарим газраар 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 16 см, Хяргасд 15 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см зузаан цастай байна.

Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө -8 градус, шөнөдөө -22 градус хүйтэн байна.