Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарим нэр дэвшигчийг анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгчийн албан тушаалд томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлэх тухай тогтоол гаргажээ.

Тус тогтоолд 

"Шүүгч Ц.Батсүрэнг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн, Л.Тунгалагийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн, шүүгч Б.Гэрэлмааг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн, шүүгч Б.Эрдэнэхишигийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилох тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсүгэй" гэжээ.

Мөн "Б.Отгонсүрэнг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Б.Мөнхзаяаг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсүгэй" гэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.