Зарим их, дээд сургуулийн Оюутны холбоод хамтран сургалтын төлбөрын нэмэгдэл болон бусад асуудлаар БСШУСЯ, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Их, дээд сургуулиуд жил бүр сургалтын төлбөрөө нэмдэг. Гэтэл энэ нь инфляциас хэд дахин илүү хувиар нэмэгддэг. Сургалтын төлбөрийг нэмэхдээ тухайн жилийн инфляфийн өсөлттэй уялдуулж нэмэх, мөн нэмсэн сургалтын төлбөрийг юунд хэрхэн зарцуулдаг талаарх мэдээллээ оюутнууддаа ил тод тайлагнадаг байхыг тус оюутнууд мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Тэд БСШУСЯ, Засгийн газарт төлбөрийн нэмэгдэл, багш удирдлагын ёс зүй, төгсөгчдийн ажил эрхлэлттэй холбоотой асуудлаар 8 заалт бүхий шаардах бичгийг хүргүүлж буй юм байна.

Тус шаардах бичигт:

  1. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг бууруулах
  2. Төлбөрийн асуудлаар сургуулиуд нь оюутнуудтайгаа зөвшилцдөг болоход анхаарах
  3. Оюутны төлөөллийн тоог нэмэгдүүлэх
  4. Төрийн бус сургуулиудад төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх
  5. Ёс зүйн алдаа гаргасан багш, удирдлагуудад хариуцлага тооцдог байх
  6. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлын судалгааг гаргаж, үүнтэй уялдуулан элсэлт авдаг байх. Зарим сургууль судалгаа, тооцоогүй элсэлт авчихаад сургалтын төлбөрөө нэмчихдэг. Тэгээд сургалтын төлбөрөө оюутны сургалтын төлбөрийн зээл рүү түлхэж байна. Энэ асуудалд анхаарах.
  7. Оюутнуудын
  8. Их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг 10 дугаар сарын 1-нд эхэлдэг болгох /10 дугаар сар хүртэл оюутнууд ургац хураалт зэрэг ажилд хамрагдаж сургалтын төлбөрөө олдог байх, хотын хүн амын нягтаршил, автозамын түгжрэл зэрэг асуудалд эерэг нөлөөтэй гэж үзжээ/  гэсэн үндсэн 8 асуудлаар шаардах бичиг хүргүүлж буй аж.