Хот хоорондын замд гарч буй осол аваар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зарим замыг байнгын хяналттай болгожээ. Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай авто замуудад байрлах 13, орон нутгийн 19 постыг 24 цагийн байнгын ажиллагаатай болгосон байна.