Гомдсон, шархалсан зүрх гэдэг үнэхээр аймшигтай байдаг. Амжилтгүй харилцааны дараах сэтгэл гутралыг даван гарах амар биш. Та өөрийгөө харилцаанд бүрэн дайчилдаг, харин эцэст нь хагацал. Та хайртай хүндээ бүхнээ зориулсан, харин тэр таны сэтгэл зүрхийг уландаа гишгэсэн. Та харилцааны эхэнд бүх зүйлийг олж харах ёстой. Гэвч хайр дурлал таныг сохолсоноор эцэст нь та өөрөө л зовох юм. Та харилцааны эхэнд бүх муу муухай шинж тэмдгүүдийг нь харж байсан ч тэдгээрийг үл тоохоор шийдсэн. Та тэдгээрийг жижиг зүйлс гэж бодсон. Та өөрийгөө онцгой нэгэн хэмээн бодож, түүнийг өөрчилж чадна хэмээн итгэж, өөртөө барддаг.

Цаг хугацаа таныг түүнд ямар их хайртай гэдгийг харуулна хэмээн та бодсон. Гэвч тэр өдөр ирэхгүй байсаар л байсан. Гэсэн ч та найдвараа алдаагүй юм. Та яг л жаахан хүүхэд шиг хэзээ нэгэн цагт ид шид тохионо хэмээн хүлээсэн. Таны эргэн тойрны хүмүүс таныг сэрэмжлүүлэхийг оролдсон ч та тоогоогүй. Та зөвхөн өөрийн сэтгэл зүрхээ дагасан. Та түүн рүү эхэлж бичдэг байсан бөгөөд тэр тан руу хэдэн цагийн дараа л хариу бичдэг байсныг та огт анзаараагүй.

Тэр завгүй байгаагүй. Тэр яагаад хариу бичихгүй байсан бэ гэж үү? Зүгээр л тэр таны цаг хугацаа, таны сэтгэл зүрхийг үнэлдэггүй байсан. Тэрээр таныг гэнэн, тэнэг хэмээн нэрлэж, таны алдаа бүрийг хэлж, мартдаггүй байсанд та ач холбогдол өгөөгүй. Тэрээр таныг үргэлж дуугуй байхыг хүсдэг. Түүнд ямар нэгэн зүйл хэрэгтэй үед тэр тантай эелдэг, сайхан харьцдаг байсныг та мэдээгүй. Та түүний худал хуурмаг, заль мэхийг огт анзаарч байгаагүй. Тэрээр таныг хайрлахыг хүсээгүй. Та түүнд бүхий л хайр, халамжаа өгсөн. Харин тэрээр танд хариу хайрыг өгөхийг хүсээгүй.

Тэр таны мөрөөддөг байсан ирээдүйг хэзээ ч өгч чадахгүй байсан, таны хүлээлтийг биелүүлж чадахгүй. Тэрээр таныг мөрөөдөлдөө хүрэхэд ямар ч дэмжлэг үзүүлэхгүй байсан. Таны хувийн амьдралын хамгийн том алдаа тэр. Харин та одоо үүнийг ойлгож байгаа. Мэдээж үүнд буруу зүйл байхгүй. Заримдаа бүхий л амьдралын агуу хайр хамгийн том алдааны дараа ирдэг. Та заавал өөрийг тань таны хүссэн шиг хайрлаж, халамжлах хүнтэй учирна. Эхэн үед та эргэлзэж, өөрийгөө түүнд бүрэн нээж чадахгүй. Та өмнөх туршлага дээрээ суурилан эргэлзэж, биеэ барьж, айж, эмээх болно. Энэ бол хэвийн зүйл.

Таны амьдралын бүхий л хайр таныг тэвчээртэй хүлээж байх болно. Танд багагүй хугацаа шаардагдаж болзошгүй ч таныг хүлээсээр л байна. Тэрээр энэрэнгүй, зөөлөн, тэвчээртэй байх болно. Тэрээр үргэлж таныг бодож, хэдэн цагаар, хэдэн хоногоор таныг хүлээлгэхгүй, тан руу өөрөө эхэлж бичих болно. Тэрээр танд аз жаргалтайгаар оройн хоол бэлдэж, таныг алдаа гаргасан ч таныг буруутгахгүй.

Тэрээр өөрийн чадах бүхнээ таны төлөө хийнэ. Таны дутагдал түүнд ямар ч хамаа байхгүй учир тэрээр таныг хайрласаар байх болно. Тиймээс бүү гунигла. Заримдаа та зөв хүнтэйгээ учрахаас өмнө зүгээр л хэд хэдэн алдаа гаргах хэрэг гарна. Санаа бүү зов, өөдрөг бай!