УИХ-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах хүсэлт гаргаж, гарыг үсэг зурсан. Гишүүдийн нэрсийг харахад дийлэнх нь залуу, шинэ гишүүд байна. Бүр тодруулбал 21 гишүүн нь УИХ-д шинээр сонгогдсон үлдсэн найм нь улиран сонгогдож буй МАН-ын гишүүд. 

МАН-ын луугарууд гэгдэх гишүүдийн нэрс Засаг огцруулах саналд алга. Улиран сонгогдсон гишүүдийг харахад Д.Сарангэрэл, Д.Энх-Амгалан Ц.Даваасүрэн нар нэг нутгийнх. Хөвсгөл нутгаар овоглодог гэдгээрээ үйл хэргээ дэмжээд явдаг тал хийж байгаа зүйлээс нь анзаарагддаг.  Ж.Энхбаяр Д.Содбаатар нар нэг үеийнх. М.Оюунчимэг, Д.Сарангэрэл бас л нэг үеийн сэтгүүлч.   

Харин МАН-ын намын залуу гишүүд саяхан хөшигний ард хуралдаж,  МАН-ын нийгэмд үүссэн олон асуудлыг ярилцаж, нам дотроо шинэчлэл хийе гэж шийдсэн талаар мэдээлэл байна. 

Залуу гишүүдээс гадна улиран сонгогдсон дунд үеийн төлөөлөл ч дээрх  жагсаалд байгаа. Эрх барьсан намын бялуу хуваалцахад оролцож чадаагүй гомдол дунд үеийнхнийг Засгийн газрыг огцруулахад саналд гарын үсэг зурахад хүргэв үү. 

Ц.Нямдорж гишүүн 60 тэрбумын хэрэг Засаг огцруулах хангалттай шалтгаан гэж дуугарч байсан удаатай. Гэвч Ц.Нямдорж гишүүний гарын үсэг Засаг огцруулах нэрсийн жагсаалтанд алга байна.


Засаг огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүд 

Х.Болорчулуун

Ц.Даваасүрэн

Д.Дамба-Очир

Г.Занданшатар

Д.Сарангэрэл

Я.Содбаатар

А.Сүхбат

Л.Энх-Амгалан


О.Батнасан

Б.Баттөмөр

Ж.Ганбаатар

Д.Гантулга

Ц.Гарамжав

Б.Жавхлан

Л.Оюун-Эрдэнэ

М.Оюунчимэг

Ш.Раднаасэд

Г.Солтан

Д.Сумьяабазар

Д.Тогтохсүрэн

Н.Учрал

Д.Цогтбаатар

Ч.Хүрэлбаатар

С.Чинзориг

Л.Элдэв-Очир