Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг шинэчилэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийв.

Тэрээр "Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх зарчим баримталж байна. Энэ удаад шүүгч, прокурор нарын цалинг нэмэхгүй. Эхний ээлжид багш эмч нар болон тэдэнтэй тэнцэхүйц, тэдгээрээс бага цалин авдаг төрийн албан хаагч нарын цалинг ирэх 9 дүгээр сарын 1-нээс 8 хувиар нэмж олгохоор шийдвэрлэлээ" гэдгийг онцоллоо.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эмч нарын цалинг 8 хувь, сувилагч нарын цалинг 12-30 хувиар нэмнэ


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2018 онд төсөст суусан эх үүсвэрийн хүрээнд цалинг нэмэгдүүлнэ. 2019 онд тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр ОУВС-тай тохиролцсон

С

оёл урлагийн салбарын ажилчдын хувьд цалин хөлс бусдаас харьцангуй доогуур байгаа учир салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн төрийн үйлчилгээний бусад ажилчдын төвшинд хүргэж цалинг 14-30 хүртэл хувиар өсгөхөөр болов.

Цалин нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээнд төрийн албан хаагчдын 92,4 хувь буюу 173,1 мянга нь хамрагдах бол тэдний 145 мянга нь 8 хувь, үлдсэн 28,200 нь албан тушаалын зэрэглэл, ажлын байрны үнэлгээ зэргээс шалтгаалан 30 хүртэл хувиар цалингаа нэмэгдүүлж авах юм.