Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 13.00 цагаас зарлалаа.

Засгийн газрын хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д албан ёсны айлчлал хийсэнтэй холбогдуулан хойшлогдсон юм. 

Тэгвэл Засгийн газрын хуралдааныг өнөөдөр товлоод байна. Харин хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь хараахан тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг