Засгийн газрын голлох бондууд болох “Хуралдай бонд”-ын ханш өчигдрийн арилжаа эхлэх үед 0.19 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин “Чингис бонд”-ын ханш баасан гарагийн арилжаа эхлэх үед 0.38 хувиар буурсан боловч түүний дараа бага зэрэг сэргэж, уналтын хувь нь 0.16 хувь боллоо. Ирэх оны нэгдүгээр сард эргэн төлөлт нь хийгдэх 500 сая ам.долларын “Чингис бонд”-ын ханш харьцангуй хэлбэлзэл багатай байж 0.1 хувиар буурсан байна. Үүнийг шинжээчид Засгийн газрын тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа ажээ.