Их Британийн гадаад хэргийн сайдаар өмнө нь эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Жереми Хант томилогдсон тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Европын Холбоо болон Их Британийн хооронд ирээдүйд тогтох худалдааны хийгээд гаалийн харилцааны асуудлаар тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйтэй санал зөрөлдсөний улмаас гадаад хэргийн сайдын албан тушаалаас огцорсон Борис Жонсоны халааг 51 настай Жереми Хант авч байгаа нь энэ аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг