Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д  гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр цахилгаан тасраад байна. Засварын ажил хийж буй тул зарим газрын цахилгааныг хэсэгчлэн өгч эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас дараах мэдэгдэлийг гаргажээ. 

Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эрчим хүчгүй байна.
УБЦТС ТӨХК-аас боломжит чадлын хэмжээнд хэрэглэгчдийн хэрэглээг сэргээхээр ажиллаж байна.
ДЦС-4 ТӨХК-д гэмтлээ сэргээн засварлах ажил хийгдэж байна, эрчим хүчний систем хэвийн горимд ажиллах хугацаа тодорхойгүй байгаа тул цахилгаан хэрэглэгчид Та бүхнээс хүлцэл өчье.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК