Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дахь “Бага нуур”-ын усанд 30 орчим усны шувуу үхсэн талаар тус аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.

Эдгээр шувуудын 20 орчим нь өвчилсөн байдалтай олдсон бөгөөд ихэнх нь бор галуу, цахлай, алаг нугас байжээ. 

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зооноз өвчин судлал төв, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Нутгийн захиргааны байгууллагын нийт 14 алба хаагч, 2 автомашинтай очиж газар дээр нь ажилласан аж.

09.01-ний өдрийн байдлаар үхсэн шувуудаас дээж авч, шинжилгээнд хүргүүлэхээр бэлдэж, мөн үхсэн шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв.