УИХ-ын гишүүн М.Билэгт сонгогдсон тойрогтоо ажиллах үеэрээ иргэдэд хивс, бакал, данх зэргийг тараасан мэдээлэл сүүлийн өдрүүдэд сошиалаар тараад буй юм.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Олон жил үргэлжилж байгаа энэ зөрчлийг ганцхан хууль гаргаад нам зогсоож болно. УИХ, аймаг, сум, дүүрэг, нийслэлийн хурлын гишүүдийг ямар нэг үнэ бүхий бэлгийг хэзээ ч тараасан бай сонгуульд нэр дэвшүүлэхгүй, гишүүн байгаа бол шууд эргүүлэн татдаг хуулийг батлахыг УИХ-аас шаардацгаая" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.