Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ямар ямар заалт тусгасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийв.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бидний одоогийн амьдралд саад болоод байгаа хэд хэдэн зүйлийг засаж байгаа Жишээ нь хот гэдэг үг Үндсэн хуульд байгаа ч аймагтай зэрэгцдэг. Тиймээс хот гэдэг үгийг нийслэл аймаг, хот сум гэж нэмэхээр тусгаж байна. Үүнтэй холбоотойгоор бас нэг заалт буюу Үндсэн хуулийн 57.3-т байгаа нутгийн иргэдийн хурлын саналыг үндэслэн УИХ шийдвэр гаргадаг байсныг болиулж байна, заавал ИТХ-ын зөвшөөрөл авахгүй гэсэн үг. 

✔Аймаг, сум, хот байгуулахыг УИХ, Засгийн газар шийднэ. Яагаад гэвэл бид нэгдсэн Монгол Улс учраас аль нэг аймгийн хамааралтайгаар хот байгуулах ажлыг хойш нь тавьж болохгүй.Өнгөрсөн 30 жилд нэг ч хот нэмэгдээгүй шалтгаан нь ч энэ. Хоёрдугаарт хот гэдэг үг орсонтой холбоотойгоор хороод засгийн газрын сум болон дүүргийн Засаг даргыг шууд сонгодог болж байна. 

✔УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгохыг дэмжинэ. Яг ийм хувилбараар сонгууль явуулдаг улс бол Герман улс. Гишүүдийн тоо нэмэгдсэн ч зардал нэмэгдэхгүй. 

✔Монгол Улс 1945 онд ард нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо урд хөршөөр хүлээн зөвшөөрүүлсэн. Дахиж ийм зүйл гарч магадгүй учраас тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох зэрэг заалт оруулсан.

✔Байгалийн баялаг төрийн өмч байна гэсэн заалтыг ард нийтийн өмч байхаар саналдаа тусгасан.

✔Баялаг манайх, гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгө оруулалт хийж, ашгийн 51 хувийг манайх хүртэнэ гэж заасан.

✔Шүүхийн сахилгын хороо гэж шинэ байгууллага байгуулна.