Зимбабвегийн цэргүүд нислэлийг бүсэлж үндэсний олон нийтийн телевизийг мэдэлдээ авчээ. Ерөнхийлөгч Роберт Мугабе залгамж халаагаа өгөх гэж байгаатай холбоотой ийм үйл явдал боллоо. ZBC сувгийн байр луу цэргүүд дайран орж хүмүүсийг хүчээр гаргасан тухай хэд хэдэн хэрэгсэл мэдээлсэн. 

Энэ мягмар гарагт танкууд нийслэлийг чиглэн явж байсан аж. Ноён Мугабе өөрийг нь залгамжлах магадлалтай байсан дэд ерөнхийлөгчийг ажлаас нь өнгөрсөн долоо хоногт чөлөөлснөөр асуудал хурцадсан. 

Түүнийг халснаар өдгөө 93 настай Ерөнхийлөгчийг эхнэр нь залгамжлах боломж нээгдсэн аж. 

Армийн ерөнхий коммандлагч дэд ерөнхийлөгчийг халсан явдлыг эсэргүүцэж байгаагаа тухайн үед илэрхийлсэн. Улмаар ийнхүү бослого гаргажээ. Зимбабве дэх АНУ, Их Британийн Элчин сайдын яам иргэддээ гадагш гарахгүй байхыг даалгасан байна.