Зимбабве улсын парламентаас Ерөнхийлөгч Роберт Мугабе огцорсныг мэдэгдсэн байна. Ноён Мугабе огцрохоо илтгэсэн захидал бичсэн нь даруй хүчин төгөлдөр хэрэгжжээ. Тус улсын цэрэг армийнхан босож үндэсний олон нийтийн телевизийн удирдлагыг авч, нийслэлийг бүсэлснээс хойш Мугабе гэрийн хорионд байгаа билээ. 

Сонирхуулахад, Мугабе Зимбабве улсыг бараг 40 жил удирдсан. Өдгөө 93 настай Ерөнхийлөгч өөрөөс нь 41 насаар дүү эхнэр Грэйсид эрх мэдлээ залгамжлуулах төлөвлөгөөтэй байсан. Грэйси үрэлгэн зангаараа муу нэртэй байжээ. 

Улс орондоо тусгаар тогтнол авчирсан баатар гэдэг өргөмжлөлийг нь үлдээхийн тулд цэргийнхэн, эрх баригч нам түүнийг саналаараа огцрохыг хүсч байгаа.