МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралджээ. Тус хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайд болон дэд сайдын албан тушаалд хэн, хэнийг томилох талаар хэлэлцсэн байна.

Эдгээр хэлэлцсэн асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ.

Албан бус мэдээллээр тус яамны дэд сайдад УБТЗ-ын замын даргын орлогч Л.Халтар томилох саналыг олонх дэмжсэн байна.