Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тухай албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

Тодруулбал, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны ТЗДТБХЗГ, ХШҮДАГ, АЗБХЗГазар, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга нарын орон тоонд Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын  3 дугаар зүйлийн 11-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд захиалгыг хүргүүлжээ.

Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулна.