Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.

Өнгөрсөн онд зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муудаж, өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар нутгийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай,  Дорноговийн зарим сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,10-0,34 г/см3, Баян-Өлгийн Даян /Сагсай/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Булганы Сэлэнгэ, Могод, Хишиг-Өндөр, Сэлэнгийн Ерөө /Бугант/, Төвийн Бүрэн, Цээл, Жаргалант, Хэнтийн Өндөрхаан, Мөрөн, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,33 г/см3, Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Булганы Гурванбулаг,  Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-35 см зузаан, нягт нь 0,12-0,34 г/см3 цастай байна.