Хөлбөмбөгийн ДАШТ бүрийн өмнө зөнч амьтан сонгодог бөгөөд энэ жилийн зөнчөөр муур сонгогдсон юм. Тэрээр Ахилл гэдэг нэртэй Оросын Эрмитажийн музейн муур гэнэ. 

Муурын хамгийн эхний зөгнөл нь Саудын Араб, Оросын багийн тоглолт байсан бөгөөд түүнд хоёр багийн төрийн далбаатай хоолыг өмнө нь тавихад Оросын далбаатайг нь сонгож, талбайн эзэн баг эхний тоглолтод ялна гэж зөгнөсөн байна. 

Түүний зөгнөл биелж өчигдөр Орос Саудын Арабын шигшээ багуудын тоглолт 5:0 харьцаатай оросуудын хожлоор өндөрлөлөө. ОХУ-ын шигшээ баг ийнхүү эхний өрсөлдөгчөө бут ниргэснээр анхны гурван оноогоо авлаа. “Бид ямарч байсан оноо цуглуулж хэсгээсээ гарах зорилготой байгаа” гэж Оросын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов багийнхаа тоглолтыг дүгнэн хэлжээ.

Ахилл муур нь өнгөрсөн жилийн ФИФА-ийн холбооны цомын тоглолтын үеэр анх зөнчийн үүргээ авчээ. Уг муурыг сонголт, дүн шинжилгээ хийх чадвартай учир Эрмитажийн музейн олон муур дундаас сонгосон аж.