Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд энэ сарын 04-ний өдөр Нийслэлийн хот тохижилтын газар, Дүүргийн тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээний газар болон бусад холбогдох газруудад замын хальтиргаа гулгааг арилгах элс, давс, бодисын нөөц, цэвэрлэгээний үед ажиллах хүн хүч, техникийн байдалд үзлэг шалгалт явуулахад нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд элс 80 тн, давс 765 тн, бодис 872 тн нөөцөлсөн байдал нь хангалтгүй, хүрэлцэхүйц нөөцлөөгүй байдалтай байна.

Мөн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх хувь нь өвөлд бэлтгэж зуны дугуйг өвлийн дугуйгаар солиогүй, замын нөхцөл байдалд тохируулан хурдыг тохируулалгүй оролцож байна.

Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.

Зуны дугуй хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бас өвлийн улиралд шатахуун зарцуулалтыг нэмдэг