Хятадын Чунцин хотын 6 настай охин орон сууцны 26 дугаар давхраас унасан ч азаар бага зэргийн гэмтэлтэй, үхлийн аюулаас аврагдаж чаджээ. 

Хяналтын камер дээрх дүрс бичлэгээс харахад охин өндрөөс унахдаа авто машины зогсоолын шилэн дээврийг нэвтлэн газардсан гэж Шанхайн орон нутгийн мэдээний алба мэдээлжээ. Гайхалтай нь охин хэдэн секунд газар суусны дараа гэнэт босон алхаж байгааг дүрс бичлэгээс харж болно. 


Удалгүй түүнийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Эмч нар түүний  зүүн гар нь газар унахад бэртсэнээс өөр гэмтэл учраагүй болохыг тогтоожээ. Гэвч унахаас өмнө охинд юу тохиолдсон болон хэрэг гарсан үед эцэг эх, асран хамгаалагчид нь хаана байсан одоогоор тодорхойгүй байгаа гэж мэдээлсэн байна. 

Ямартай ч охин үнэхээр ус уух хувь завшаантай болохыг хүмүүс хүлээн зөвшөөрчээ.



Эх сурвалж: nextshark.com