“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2019 оны 6 дугаар сарын 1 -ний өдөр буюу Монгол Улсын “ Хүүхдийн баяр ”-ын өдөр тохиож байгаа тул  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.

Мөн 6 дугаар сарын 7 -ны өдөр буюу БНХАУ-ын Луут завины өдөр тохиох тул  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.

Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.


Эх сурвалж: Гадаад харилцааны яам