Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс энэ сарын 15-наас эхлэн баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу долоон уулзварт зүүн эргэхийг хориглосон. Тус шийдвэрийг судалгаагүй, цаг үеэ олоогүй шийдвэр бөгөөд замын хөдөлгөөнд оролцоход ихээхэн бухимдал төрүүлж, ачаалал үүсгэж байна гэж үзэж буй иргэн, жолооч нар өнөөдөр 10.00 цагаас Нийслэлийн засаг даргын тамгын газрын гадна тайван жагсаал зохион байгуулах юм байна.