Хотын даргын үйл ажиллагааг нь зогсоохыг даалгасан "Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Тэд анхнаасаа ажлаа зөвшөөрлийн дагуу эхэлж барилга барихдаа нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авсан  гэв.  Тус компанийн захирал О.Сайнбаяр:

"Бид хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байтал гэнэт л Байгаль орчны яамны сайдын тушаалаар манай ажлыг зогсоосон гэх мэдээлэл гарсан. Гэхдээ бидэнд ямар ч бичиг баримт ирүүлээгүй. Хойноос нь сураглаж байж жилийн дараа л тэрхүү албан бичгийг олж авсан. Бараг гуйж л авсан даа. Дараа нь шүүхэд хандсан. Энэ хугацаанд бидэнд хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн.

Энэ бол дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт байсан. 2017 оноос хойш бид үйл ажиллагаа явуулаагүй. Гэтэл өнөөдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байсан, барилга сүндэрлүүлчихсэн мэт улс төрчид ярьж байна. 

Бичлэг үзэх:

Хотын дарга С.Амарсайхантай холбогдох болсон нь:

Бид газрын судалгаа хийж байх үедээ хамгийн тохиромжтой нь энэ газар болж таарсан.  Эзнийг олж уулзахад С.Уламбаяр гэдэг хүн байсан. Тухайн үед би ахаараа дамжуулан очиж уулзахад найз нөхөд байсан юм билээ. Ингээд бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж биднийг дэмжихээр болсон. Газрыг шилжүүлж авахаар 2016, 2017 онуудад албан бичгүүдийг тухайн үеийн сайд нарт өгсөн ч Тусгай хамгаалалтын газар шилждэггүй учраас энэ нэрээр нь ашиглаж байгаа юм.

Угаасаа энэ газар аялал жуулчлалын зориулалтынх. Туул голоос урагш бүх газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болдог. Бүгд 5 жилээр сунгагддаг юм. Тэгвэл аялал жуулчлалын зориулалтаар авчихаад орон  сууц барьчихаад зараад байгаа компаниуд байна. Жишээлбэл "Содмонгол" компани гэхэд нэг уулыг амыг эзэмшчихсэн. Тэднийг буулга л даа. Тэгвэл би ч бас барьсан барилгаа буулгая.Туул гол дагуу 1387 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Бургас хядсан асуудал дээр бид тухайн үед Нийслэлийн байгаль орчны газарт бургасны нөхөн төлбөр гэж 11 сая 163 мянган төгрөгийг тушаасан. Гэхдээ тухайн газар дээр очиж танилцаагүй. Бургас нөхөн сэргээлтэд бид 20 орчим сая төгрөг төлсөн. Бургасыг өөр газарт суулгасан. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлсэн 13 тэрбум төгрөгийн хохирол гээд байгаа нь ор үндэсгүй зүйл.Бид дүйцүүлэн тарих буюу 2 га газарт 1,000 суулгац тарьсан. Цогцолбор байгуулагдсаны дараа нийт талбайн 60-70 хувь нь ногоон байгууламж байх юм. Гэтэл хэдэн бургас ярьж, улстөржүүлж байгаа нь гомдолтой байна." гэлээ