Өөрийгөө бүтэн жилийн турш аз жаргалтайгаар мэдрэхийн тулд хүссэн зүйлээ хийж, сайн идэж, зөв дурлах хэрэгтэй.


Нүдэнд дурла

Таныг хардаг, ширтдэг, сэтгэлийг хардаг нүдэнд дурла. Таныг хайдаг, таныг хардаг, таныг гайхшруулдаг, уйтгарлуулдаг, баярлуулдаг нүдэнд дурла. Хараад өөрийгөө амьд мэт мэдэрдэг, хараад догдолдог, хараад биеэр тог цохидог нүдэнд дурла.

Олж харахгүй байгаа, таныг төөрөгдүүлж байгаа, өргөстэй мэт хүйтэн хөндий нүдэнд бүү дурла.


Үнэрт дурла

Үнэртэй усанд биш харин жинхэнэ үнэрт дурла. “Өөрийнхөө үнэрт” дурла. Үнэр нь маш нарийн, гэхдээ тэрхүү үнэрээр амьсгалахыг хүсдэг үнэрт л дурла. Таныг нүдээ аниж байх үед хүртэл тэр хүнийг байгаа гэдгийг нь мэдрүүлэх үнэрт дурла. Амьсгал, хүзүү, нуруу, чихний ар, гарын алганы үнэрт дурла.

Хэрэв үнэр мэдрэхгүй бол бүү дурла. Таны ой санаанд үлдээгүй, танд сэтгэл төрүүлээгүй үнэрт дурлах хэрэггүй.


Үг, паузанд дурла

Зөвхөн танд зориулсан үгэнд дурла. Таны тухай, таны орон зайг бий болгож байгаа, сонсож байгаа үгэнд дурла. Үгсийн дунд гардаг пауз заримдаа үгнээс илүү ихийг мэдээллэж, хэлж байдаг. Түүх, онигоо, үг, үсэгт дурла.

Чимээгүй байдал, танд зориулагдаагүй үгсэд бүү дурла. Доромжилж, гутаадаг, хүндэлдэггүй, хөндүүр сэдвийг сэдрээдэг үгсэд бүү дурлаарай.


Гарт дурла

Тиймээ гар. Сэтгэл, биеийг харуулдаг гар, таныг тэвэрч, хөтлөж, үсийг оролдож эсвэл зүгээр л хажууд байх гарт дурла. Зөвхөн тань руу тэмүүлж, таныг санадаг гарт дурла.

Таныг хөтлөж, дулаацуулж чаддаггүй гарт бүү дурлаарай.


Үйлдэлд дурла

Үйлдэл, үйл явдал, үйл явцад дурла. Том, жижиг өөрийнхөө хийсэн үйлдэл болон танд зориулж хийсэн үйлдэлд дурла. Хийхийг хүсэж, гүйхийг хүсэж, бүжиглэхийг хүсэж, залгахыг хүсэж, ярихыг хүсдэг эдгээр зүйлст дурла.

Үл ойшоосон байдал, хүлээлт, эрх чөлөөгүй байдалд бүү дурла.


Ийм төрлийн дурлал хариу нэхэхгүй байж болохгүй. Учир нь хүн зөвхөн хариу үйлдэл үзүүлж дурладаг. Нүдэнд, үнэрт, үгэнд, гарт, үйлдлийн хариунд дурладаг. Зөвхөн эдгээр зүйлсэд хариу өгч болно. Харин бусад бүх зүйлс огт оргүй зүйл. Байр суурь, мөнгө, машин, зан төлөв, өнгөрсөн эсвэл ирээдүй нь дурлалд чухал зүйл огт биш.