Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан “Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгосон шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу шалгалт хийжээ.

Энэ сарын 17-нд дүнгээ гаргасан  уг шалгалтанд БГД-т үйл ажиллагаа явуулж буй нийт 89 шүдний эмнэлгээс 45-д нь хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтын явцад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дууссан, шалгалтанд ороод тэнцээгүй, улмаар эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээ үйлчилгээ явуулж байсан 1 их эмчид холбогдох хуулийн заалтаар 300,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, албан даалгавар хүргүүлж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Мөн шалгалтын явцад хаяг байршилдаа байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй, хяналт шалгалтанд хамрагдаагүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан нийт 10 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг НЭМГ-т хүргүүлсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.