Facebook   Twitter   Instagram   Youtube   Soundcloud

Facebook   Twitter   Instagram   Youtube   Soundcloud

Хайх зүйлээ бичнэ үү


#2 өгүүлбэрээр 541 мэдээ байна

09:50, 19 цагийн өмнө Амжиж баримтаа бүртгүүлээд азтан болоорой

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 7 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 22-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2018 оны 6 дугаар сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.


#азтан #сугалааны тохирол #ибаримт
11:07, 11 өдрийн өмнө Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг засч, өгсүүр хэсгүүдэд нэмэлт эгнээ барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанаар “Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засч, өгсүүр хэсгүүдэд нэмэлт эгнээ барихаар төлөвлөж байна.


#зам #засгийн газар #улаанбаатар-дархан
17:28, 17 өдрийн өмнө Өнгөт чулуу хууль бусаар олборлож, байгаль орчин сүйтгэжээ

Хэнтий аймгийн Батноров, Бор-Өндөр, Галшар, Дархан, Хэрлэн суманд иргэд өнгөт чулуу хууль бусаар олборлож, байгаль орчин сүйтгэжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, ”Өнгөт чулуу худалдаж авдаг, дамжуулдаг, тээвэрлэдэг, хилээр хууль бусаар гаргадаг сүлжээ байгаа эсэхийг тогтоох, буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт оруулах санал боловсруулахыг сайд Ц.Нямдоржид даалгав.


#засгийнгазар #өнгөт чулуу #олборлолт
10:11, 18 өдрийн өмнө Өндөр хүчдэлийн гүйдлийг иргэд өөрсдөө шалгаж, тохируулдаг үйлчилгээг нэвтрүүллээ

Өндөр хүчдэлийн буюу 6-35 кВ-ын гүйдэл, хүчдэлийн трансформаторыг суурилагдсан байранд нь шалгах, тохируулах үйлчилгээг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК  энэ сараас эхлэн нэвтрүүлж, мөрдөх үнэ тарифыг баталлаа. 

Тус үйлчилгээг авахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн төв байран дахь Борлуулалт, тоолуурын хэлтэст хандах боломжтой аж.


#өндөр хүчдэл #убцтс төхк
09:58, 2018.04.16 Кавай Леонард энэ улиралд дахин тоглохгүй

Гуяны гэмтлийн улмаас энэ улиралд ердөө 9 тоглолтонд оролцсон Кавай Леонард гэмтлээ бүрэн эдгээх шаардлагтай байгаа тул энэ жилийн плэйоффт тоглох боломжгүй боллоо гэсэн мэдээлэл өнөөдөр гараад байна.


#кавай леонард
10:17, 2018.04.13 Дорнод бүсийн Плэйоффын байрлал тодорхой боллоо

Дорнод бүст НБЭ-ийн 2017-2018 оны улирлын сүүлийн өдрийн тоглолтууд явагдаж өндөрлөснөөр дорнод бүсийн плэйоффын байрлал тодорхой боллоо.

Плэйоффын эхний шатанд учраа таарсан багууд:

Рэпторс (1) - Визардс (8)
Сэлтикс (2) - Бакс (7)
Сиксерс (3) - Хит (6)
Кавальерс (4) - Пэйсерс (5)




09:32, 2018.03.01 WWE-ийн түүхэнд бүсээ хамгийн удаан эзэмшсэн хүн

WWE-ийн түүхэнд хамгийн удаан бүсээ эзэмшсэн хүн бол үнэмлэхүй аварга Bruno Sammartino, тэрбээр бүсээ 4040 өдөр эзэмшин өөрийн нэрээ мөнхөлсөн байдаг. 

Хамгийн сонирхолтой нь бидний сайн мэдэх Bruno Mars-ын нэрний учир нь бага ахуй цагаасаа энэ агуу эрхмийг шүтэж шимтэж үздэг байсан нь өдгөө дэлхийн нийтэд танигдсан дуучин болоход хүргэсэн юм.


10:39, 2018.02.28 Өөр нэг мангас гэртээ ирлээ

Боби Лайшлэй их спортдоо 10 жилийн дараа ирлээ. 

Тэрбээр "United States Champion", "ECW Champion" болж байсан бол Боби эргэн ирэхдээ чухам аль бүсийг зүүх бол гэдэг хүлээлт үүсгээд байна.


12:05, 2018.01.15 МАН-ын бүлэг шатахууны хомсдол, үнийн асуудлаар хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар агаарын бохирдол, шатахууны хомсдол, үнийн асуудлаар хэлэлцэх аж.


17:17, 2017.12.18 Оны шилдэг хүмүүнлэгийн байгууллага "ОБЕГ"

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг манлайлан удирдаж, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, Монгол Улсад хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Онцгой байдлын ерөнхий газрыг “Оны шилдэг хүмүүнлэгийн байгууллага”-аар тодрууллаа.

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд олон томоохон ажлыг амжилттай зохион байгуулсан юм.



#обег

Цааш нь үзэх