АНУ-ын Теннесси муж улсын Мемфис хотын дунд сургуулийн сурагч, 14 настай Жексон Освальт унтлагын өрөөндөө цөмийн реактор бүтээжээ. Түүнийг АНУ-ын хамгийн залуу мэргэжилтэн хэмээн нэрлэж байна.

Ж.Освальт цөмийн реакторыг 13 настайдаа бүтээсэн байна. Түүний бүтээл нь атомуудыг задалж, эрчим хүч ялгаруулдаг аж. Тэрбээр 12 настайгаасаа эхлэн реактор бүтээх ажлаа эхлүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг интернэтээс авдаг байжээ. Түүнчлэн өөрийн тоглоомын өрөөгөө лаборатори болгон өөрчилсөн гэнэ.

Хүүг бүтээлээ хийхэд эцэг эх нь ихээхэн хувь нэмэр оруулж, шаардлагатай зүйлсээ худалдан авахад нь 8-10 мянган ам.доллар зориулсан байна. 

“Надад Жексоны хийж буй зүйлийн талаар ямар ч ойлголт байхгүй. Гэсэн хэдий ч түүний аюулгүй байдлыг хангаж байсан” гэж хүүгийн аав Крис Освальт хэлжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Standart/