Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд “Нисдэг машин” автозасварын газрын дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 12.09-ний шөнийн 03:34 цагт хүлээн авчээ.

Дуудлагаар нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 03:44 цагт очсон байна.

Тухайн үед 22 настай эмэгтэй О согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд 6 давхар байшингийн дээвэр дээр сууж байсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчдын хамт аварсан аж.