Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан томуугийн эхний ээлжийн 159.500 хүн тун вакциныг хүлээн авлаа.  

Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, 6 асрамжын  төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Иргэн та хүсвэл Улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг  ХӨСҮТ-ийн Сэргийлэх тарилгын кабинетад 8.30-14.30 цагийн хооронд хийж  байна. Нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй.


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам