Барууны соёл, бидний соёлоос тэс өөр. Хүүхдүүдээ насанд хүрмэгц л гэрээсээ явах ёстой гэж боддог улс. Харин бид аль болох эцэг эхийнхээ дэргэд байхыг л жаргал хэмээн үздэг билээ. Барууны оронд ингэдэг шалтгаан нь бие даасан хүн болгох гэсэндээ ажээ. 

Кристина болон Марк Ротондо хоёр 30 настай хүүгээ гэрээсээ явуулахын тулд шүүхэд ханджээ. Энэ нь урьд хожид үзэгдэж байгаагүй хэрэг байсан учир хэвлэл мэдээллийн хэрэгслээр гайхаж байгаа аж. Шүүгч залууг 14 хоногийн дотор гэрээсээ явах ёстой гэсэн бөгөөд дахиж буцаж очиж болохгүй гэжээ.

Ажил хөдөлмөр, хувийн орон сууц, гэр бүлтэй ч болохгүй байгаа 30 настай хүүтэй байсан бол та яах вэ?