АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Алтанцэцэг нь өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон. Ажилд томилохоосоо өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан мэдэгдэл, тайлбарыг гаргаж дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шийдвэр гаргуулах үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдсон тул Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна" хэмээн мэдээллээ.