Одоогоос 410 орчим сая жилийн өмнө амьдарч байсан эртний загасны шинэ төрөл, зүйлийг илрүүлэн судалж Nature - Ecology & Evolution сэтгүүлийн 2020 оны есдүгээр сарын 7-ны дугаарт хэвлүүлжээ. 

Тус эртний загасны олдворыг Увс аймгийн нутаг дахь Түргэний тусгай хамгаалалттай газраас олсон бөгөөд Монголын шилдэг геологич нарын нэг асан Ч.Минжин болон олсон газрын нэрээр Minjinia turgenensis хэмээн шинжлэх ухаанд нэршүүлжээ. 

Энэхүү судалгаа нь ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Английн Империал Коллежийн хамтын ажиллагааны үр дүнд хийгджээ. 

Тус эрдэм шинжилгээний бүтээлд Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Э.Зориг болон Байгалийн түүхийн музейн судлаач доктор Я.Ариунчимэг нар оролцжээ.