НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. 

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна.

Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.

Энэ удаагийн тохирлоор:

25943868 дугаартай найман орон бүхий азын дугаар бүрдүүлснээс  

30 мянган төгрөгийн азтан 23,507

100 мянган төгрөгийн азтан 2,326

1.0 сая төгрөгийн азтан 206

5.0 сая төгрөгийн азтан 25

10.0 сая төгрөгийн азтан 1

50 сая төгрөгийн азтан тус 1 тус тодорлоо

Харин супер шагналын дугаар 88590813 байсан боловч 70 сая төгрөгийн азтан тодорсонг