НӨАТ-ын урамшууллын сугалааны анхны супер азтан тодорлоо.

Есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн баримтын сугалааны тохирол өчигдөр Боловсрол телевизээр шууд явагдав. Сугалааны тохирлоор:

  • 20 мянган төгрөгийн азтан 13056, 
  • 100 мянган төгрөгийн азтан 1311, 
  • 500 мянган төгрөгийн азтан 127, 
  • Дөрвөн сая төгрөгийн азтан 5, 
  • Хорин сая төгрөгийн азтан 1 тус тус тодров.

100 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд сугалааны супер шагнал болох 500 сая төгрөгийн азтан энэ удаа тодорлоо. 71742222 сугалааны дугаартай иргэн 500 сая төгрөг хожиж, анхны супер азтан боллоо.