УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдийн инээмсэглэл” төслийн үзлэг, эмчилгээний эхний кабинет Толгойтын 65 дугаар сургууль дээр өнөөдөр нээлтээ хийлээ. “Аз дентал” шүдний эмнэлэгтэй хамтран эхлүүлж буй уг төсөлд эхний ээлжинд СХД-ийн 65, 9 дүгээр сургууль 80, 84, 91 дүгээр цэцэрлэгийн нийт 7670 хүүхдийг хамруулж, эрүүл шүдтэй болгохоор ажиллаж байгаа юм байна.