БЗД-ийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хөндлөвч төмөр унаж 11 настай хүү амиа алдсан билээ. Энэ хэргийн дараа тус сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ сайтад өгсөн ярилцлагадаа “Ангийнх нь багш нь түүнийг сайн мэдэх байх. Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан" гэсэн байдаг. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар уг асуудлын талаар хэлэлцэж 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ. Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёсзүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн байна. Мөн Засгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсэж, эмгэнэл илэрхийллээ.